НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

 

🇲🇳 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулагдаж, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.

🔷 Хуралдааны эхэнд НЗДТГ-ын бүтцэд шинээр томилогдон ажиллаж буй албан тушаалтнуудыг танилцуулав.

➡️ Хуралдаанаар хотын хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ.

✔️ Хуралдааны үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 617 төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгааг танилцуулав.

✔️ Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын 67 ажил хэрэгжиж байгаа бөгөөд 185.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий эдгээр ажлын гүйцэтгэл 49 хувьтай байна.

➡️ Түүнчлэн 150 төрлийн эм, 61 төрлийн эмнэлгийн хэрэгслийн мэдээллийг нээлттэй байршуулж, чанар, стандартыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.

✔️ Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, дугуйн замын ажлуудтай уялдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, шаардлагатай байршлуудад замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх асуудлыг мөн хэлэлцэв.

✔️ Мөн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, дулаан хангамжийн ажлын явцыг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өглөө.