БНСУ-ЫН ГАРААНЫ БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

БНСУ-ЫН ГАРААНЫ БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳🇰🇷 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь БНСУ-ын Даежон хотын Эдийн засаг, инновацийн төв, Инновацийн хурдасгуур төв (Innohub)-тэй хамтран “БНСУ-ын гарааны бизнес, хөрөнгө оруулалтын долоо хоног–Монгол” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй бизнесийн түншлэл, худалдан авагч талуудыг холбох уулзалтын зохион байгуулагч, түнш байгууллагаар оролцож байна.

✅ Тус арга хэмжээ нь БНСУ-ын гарааны бизнесүүд, их сургууль, инновацийн байгууллагууд болон Монголын бизнес, хөрөнгө оруулалтын салбарын төлөөллийг холбож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдлээ танилцуулах, хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх зорилготой юм.

✅ Арга хэмжээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, бизнесийн шинжээч Б.Оргилболд, Д.Тунсаг нар оролцож, инноваци, технологид суурилсан бизнесийн шийдлүүдтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцож байна.

🇲🇳🇰🇷 Энэхүү оролцоо нь Нийслэлийн “Гарааны бизнесийг дэмжих сан”-гийн үйл ажиллагаатай уялдаж, инноваци, технологид суурилсан бизнесийг дэмжих, Монгол, БНСУ-ын гарааны бизнесийн орчны хамтын ажиллагааг бэхжүүлэх, Олон Улсын хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.