ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮД БАЯНХОШУУ, ШАРХАД ДЭД ТӨВД ХЭРЭГЖИЖ БАЙНА.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮД БАЯНХОШУУ, ШАРХАД ДЭД ТӨВД ХЭРЭГЖИЖ БАЙНА.

 

🇲🇳 Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжиж байна.

✅ Төслийн хүрээнд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барихаар төлөвлөсөн. Үүнээс эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилга баригдаж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь өөрийн нэгж эрх эзэмшдэг “Эко хороолол, орлогод нийцсэн ногоон орон сууцны сан”-аар дамжуулан тус төслийн хоёрдугаар үе шат болох 4200 айлын орон сууцны санхүүжилтийн бэлтгэл, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

✅ Баянхошуу дэд төвд эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн 150 айлын дөрвөн блокийн барилгын ажил 86 хувь, 76 айлын хоёр блокийн ажил 58 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

✅ Шархад дэд төвд эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажил 99 хувьд хүрч, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажил бүрэн дууссан байна. Түүнчлэн 152 өрхийн барилга 75 хувь, 76 өрхийн орон сууц 52.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

🌱 Тус орон сууцнууд нь эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардлыг бууруулах шийдэлтэй, айл бүр дулааны тоолууртай, халаалтаа тохируулах боломжтойгоороо онцлог юм. Мөн ус дахин ашиглах систем, дээврийн нарны зайн хураагуур, ухаалаг удирдлагын SCADA систем, Олон Улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ зэрэг шийдлүүдийг тусгасан байна.