ГАРААНЫ БИЗНЕСИЙН ӨДӨРЛӨГ БИТЛЗИЙН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

ГАРААНЫ БИЗНЕСИЙН ӨДӨРЛӨГ БИТЛЗИЙН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

 

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, ИнноХаб төвтэй хамтран БНСУ-ын Дэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвөөс санаачилсан “БНСУ-ын гарааны бизнесийн олон улсын өдөрлөг–Монгол” арга хэмжээг зохион байгуулж байна.

🇲🇳🇰🇷Тус арга хэмжээнд БНСУ-ын Дэжон хотын инновац, технологийн салбарын шилдэг 16 гарааны бизнес оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг шийдлээ Монголын зах зээлд танилцуулж байна.

✅Энэхүү өдөрлөг нь Монгол, БНСУ-ын гарааны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт технологи, инновацын шийдлийг дотоодын зах зээлтэй холбох, бизнесийн шинэ түншлэл бий болгох ач холбогдолтой юм.

📅 Огноо: 2026 оны 6 дугаар сарын 19–20

📍 Байршил: Битлзийн талбай

Та бүхнийг хүрэлцэн ирж, БНСУ-ын гарааны бизнесүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.