БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ТӨСЛИЙН ТАЛБАЙ ДЭЭР АЖИЛЛАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДАРААГИЙН ШАТАНД АХИУЛЛАА.

БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ТӨСЛИЙН ТАЛБАЙ ДЭЭР АЖИЛЛАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДАРААГИЙН ШАТАНД АХИУЛЛАА.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь БНХАУ-ын “Anhui Hualais Food Group” компанийн төлөөлөл болон хөрөнгө оруулагчидтай өмнө эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид санхүүжилт шаардлагатай томоохон төсөл, байршлуудтай газар дээр нь танилцууллаа.

✅ Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын төлөөлөл Хүннү хот, Бөөрөлжүүт цахилгаан станц болон “Монголын төмөр зам” ХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн байршилд ажиллаж, төслийн цар хүрээ, дэд бүтцийн нөхцөл, хэрэгжилтийн явц, цаашдын санхүүжилтийн хэрэгцээтэй танилцав.

➡️ Төслийн талбай дээрх танилцуулгын үеэр талууд хот байгуулалт, эрчим хүч, тээвэр логистик, дэд бүтцийн чиглэлийн төслүүдийг хөрөнгө оруулалтын өгөөж, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн дараалал болон хамтын ажиллагааны боломжтой уялдуулан нарийвчлан хэлэлцлээ.

✅ БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсад хэрэгжиж буй хөгжлийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо дахин илэрхийлж, боломжит төслүүдийн мэдээллийг гүнзгийрүүлэн судлахаар боллоо.

🔹 Цаашид талууд төслүүдийн санхүүжилтийн нөхцөл, хамтын ажиллагааны хэлбэр, хэрэгжилтийн дараагийн алхмуудыг тодорхойлох чиглэлээр ажил хэрэгч түвшинд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв.