МОНГОЛ УЛСАД АНХ УДАА СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУКЦИОН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд хэрэгжих нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын системийн төслүүдийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар тодруулсныг Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.
Шалгарсан төслүүд:
Дундговь, Сайнцагаан сум
50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг хуримтлуур
“Смарт найчурал энержи” — 4.85 ам.цент/кВт.цаг
Өвөрхангай, Хархорин сум
50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг хуримтлуур
“Монхорус Интернэшнл” — 5.75 ам.цент/кВт.цаг
Хэнтий, Хэрлэн сум
20 МВт НЦС, 15 МВт/40 МВт.цаг хуримтлуур
“Ар Жей И Монголиа” ХХК болон “Runxin Capital Holdings” Co.,Ltd түншлэл — 7.8 ам.цент/кВт.цаг
Булган, Орхон сум
50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг хуримтлуур
“Магнус сентурион констракшн” болон “Zhejiang Chint New Energy Development Co.,Ltd” түншлэл — 5.95 ам.цент/кВт.цаг
Говьсүмбэр, Сүмбэр сум
50 МВт НЦС, 30 МВт/100 МВт.цаг хуримтлуур
“Алхана трэйд” — 6.65 ам.цент/кВт.цаг
Энэхүү аукцион нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнт үнээр эрчим хүч худалдан авах, ногоон шилжилтийг дэмжих чухал алхам болж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлд идэвхтэй ажиллаж байна.