НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зарим гол үзүүлэлтийн тоймыг танилцууллаа.
Тоймоор 2026 оны 5 дугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 11.2 хувьтай гарсан байна. Мөн оны эхний 5 сарын байдлаар экспорт 59.3 хувиар, импорт 9.8 хувиар, зээлийн хэмжээ 17.1 хувиар өсжээ.
Өрхийн эдийн засгийн үзүүлэлтээр 2026 оны I улиралд өрхийн сарын дундаж орлого 3.49 сая төгрөг, зарлага 3.39 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 6.3 хувиар, зарлага 4.8 хувиар өссөн байна.
Харин ажиллах хүчний оролцооны түвшин 60.4 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.0 хувь, ажилгүйдлийн түвшин 5.7 хувьтай гарчээ.
Эдгээр үзүүлэлтээс дүгнэхэд, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаа ч инфляц, өрхийн зарлага, орон сууцны үнэ, хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлтүүд нь иргэдийн амьдрах орчин, дэд бүтэц, орлогод нийцсэн орон сууц, ажлын байр бий болгох чиглэлийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ өндөр байгааг илэрхийлж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөгжлийн тэргүүлэх чиглэлийн төслүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, орлогод нийцсэн орон сууц, дэд бүтэц, жижиг, дунд бизнес болон гарааны бизнесийг дэмжих хүрээнд Олон Улсын санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгийн зах зээлийн боломжийг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан, тогтвортой хөрөнгө оруулалтын шийдлүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.