“ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ” ЦАХИМ АЯНД НЭГДЛЭЭ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал” 7 хоногийн цахим мэдээлэл, сургалтын аянд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нэгдэж байна.
Эрүүл гэр бүл, эрүүл нийгмийн үндэс нь эрүүл иргэнээс эхэлдэг. Иймд эрэгтэйчүүд өөрийн эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх, хорт зуршлаас татгалзах, стрессээ зөв удирдах, хангалттай амрах дадлыг өдөр тутамдаа хэвшүүлэх нь чухал юм.
Эрүүл мэнддээ анхаарах нь хувь хүний төдийгүй гэр бүл, нийгмийн сайн сайхны үндэс юм.