“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС ОРЧМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС ОРЧМЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

 

🇲🇳 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаанаар “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

🌱 Улаанбаатар хот жимс, жимсгэний хэрэглээний 97 хувь, хүнсний ногооны 63 хувийг импортоор хангаж байгаа бөгөөд зөвхөн эдгээр бүтээгдэхүүнд жил бүр 604.8 тэрбум төгрөгийг гадаадын зах зээлд зарцуулж байна.

✅Иймд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь импортыг орлох үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлэх, Нийслэлийн хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, ложистикийн нэгдсэн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой төсөл юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК нь тус төслийн хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлын хүрээнд “Агро сити хөгжлийн сан” хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

📊✅Тус сангаар дамжуулан төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр татах, Олон Улсын болон дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төслийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын зохион байгуулалтыг үе шаттайгаар бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.