“GLOBAL SHAN GROUP” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

“GLOBAL SHAN GROUP” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг “Global Shan Group” компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжит чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

✅ Уулзалтаар хөдөө аж ахуй, газар тариалан, эмийн ургамал тариалалт, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтарсан сан байгуулах болон бусад төсөл, хөтөлбөрт хамтран хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэв.

📊"Global Shan Group” компанийн төлөөлөгчдийн танилцуулснаар тус групп нь Олон Улсын хөрөнгө оруулалт, төсөл хөгжүүлэлт, бизнесийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хайнань дахь чөлөөт бүсэд байрлах хөрөнгө оруулалтын компаниараа дамжуулан Олон Улсын зах зээлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн туршлагатай талаар мэдээллээ.

✅ Талууд хот орчмын болон бүс нутгийн газар тариалан, агро үйлдвэрлэл, эмийн ургамал тариалалт, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, тоног төхөөрөмж, дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг эхний байдлаар ярилцав.

➡️Уулзалтын үр дүнд талууд хамтран судлах боломжтой төслүүдийн жагсаалт, танилцуулгыг бэлтгэх, хөрөнгө оруулалтын чиглэл тус бүрээр урьдчилсан судалгаа хийх, санхүүжилтийн бүтэц, хэрэгжүүлэх боломж болон хууль эрх зүйн нийцлийг нарийвчлан судлахаар санал нэгдлээ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах, Олон Улсын болон дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүргийн хүрээнд ажиллаж байна.