УУР АМЬСГАЛЫН БОДЛОГО, НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын "Хөгжлийн хөтөлбөр", "Уур амьсгалын ногоон сан"-аас хамтран зохион байгуулж буй "Монгол Улс дахь нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжил: Өнөөгийн ахиц дэвшил ба цаашдын чиг хандлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг 2026 оны 06 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, төр, хувийн хэвшил, Олон Улсын байгууллага, салбар холбоодын төлөөлөл оролцож байна.
Тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын уур амьсгалын зорилт, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлд оролцох боломж, эрх зүйн орчин, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын удирдамж, хувийн хэвшлийн оролцоо болон боломжит төслүүдийн талаар хэлэлцлээ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь байгаль орчин, нийгэм, засаглалын буюу БОНЗ зарчмыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд ногоон хөгжил, уур амьсгалын санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн чиглэлээр Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Даян Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн (GGGI) зэрэг түнш байгууллагуудтай хамтран Нийслэлийн ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, тогтвортой санхүүжилт, төсвийн бус эх үүсвэр татах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
Цаашид манай компани нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийг Нийслэлийн ногоон төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулж, Олон Улсын санхүүжилт татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтын шийдлийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах болно.