ДЦС-5 ТӨСЛИЙН ЗУУХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦТАЙ БНХАУ-ЫН УХАНЬ ХОТОД ТАНИЛЦЛАА.

ДЦС-5 ТӨСЛИЙН ЗУУХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦТАЙ БНХАУ-ЫН УХАНЬ ХОТОД ТАНИЛЦЛАА.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт БНХАУ-ын Ухань хотод ажиллаж, Дулааны тавдугаар цахилгаан станц /ДЦС-5/ төслийн үндсэн тоноглол болох зуухны зураг төсөл, үйлдвэрлэлийн явцтай танилцлаа.

✅ ДЦС-5 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

🇨🇳Ухань хот дахь "Wuhan Boiler Energy Engineering Company Ltd. үйлдвэрт болсон уулзалтаар зуухны зураг төслийн явц, үйлдвэрлэл, материал татан авалт, нийлүүлэлтийн төлөвлөгөөний талаар мэдээлэл солилцсон бөгөөд төслийн зуухны үйлдвэрлэлийн нийт гүйцэтгэл 20 хувьтай байна.

➡️Тодруулбал, зуух үйлдвэрлэлийн зураг төслийн гүйцэтгэл 92 хувь, төлөвлөлтийн болон металл хийцийн зураг 100 хувь, металл хийцийн деталь эд ангийн ажлын зураг 50 хувьтай байгаа бөгөөд үндсэн анкер, карказын нийлүүлэлт эхэлсэн байна.

✅Мөн 2026 оны 08 дугаар сард үндсэн карказыг бүрэн хүлээлгэн өгөх, 2027 оны 01 дүгээр сараас зуухны халах гадаргуу, шугам хоолой, хаалт арматур болон туслах тоноглолуудыг үе шаттай нийлүүлэхээр төлөвлөөд байна.

✅ Уулзалтын үеэр Монгол орны цаг агаарын нөхцөл, нүүрсний онцлогт нийцүүлэн зуухны хийцлэлд тодорхой өөрчлөлтүүд оруулсан талаар танилцуулга хийгдлээ.

➡️Тухайлбал, нүүрс орох хоолойн өнцөг, галын хотол болон утааны хий гарах хэсгийн шийдлийг төслийн нөхцөлд нийцүүлэн сайжруулжээ.

 

✅ ДЦС-5 төслийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн бондын 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн бөгөөд 🇲🇳"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК " ХХК нь “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК-иар дамжуулан төслийн компанийн хувьцаанд хөрөнгө оруулах ажлыг зохион байгуулж, Нийслэлийн санхүүжилтийн оролцоог ханган ажиллаж байна.