"FITCH RATINGS" АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АХИУЛАХ ДАРААГИЙН ШАТНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл Олон Улсын зээлжих зэрэглэл, санхүүгийн зах зээлийн судалгаа, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Fitch Ratings" агентлагийн төлөөлөгч Бэк Жү Ёнтой хоёр дахь удаагийн уулзалт хийлээ.
Энэхүү уулзалт нь өмнөх уулзалтаар хэлэлцсэн хамтын ажиллагааны боломжуудыг үргэлжлүүлэн нарийвчлах, Нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Олон Улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах нөхцөл, зээлжих зэрэглэлийн үнэлгээний ач холбогдол, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр илүү ахисан түвшний санал солилцсон уулзалт боллоо.
"Fitch Ratings" нь улс орон, санхүүгийн байгууллага, компани, бонд болон өрийн хэрэгслийн санхүүгийн үүргээ биелүүлэх чадварыг үнэлдэг Олон Улсын нэр хүнд бүхий зээлжих зэрэглэлийн агентлаг юм. Тус байгууллагын үнэлгээ, судалгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалт, санхүүжилтийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээнд чухал ач холбогдолтой.
Уулзалтын хүрээнд Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтэц, ногоон хөгжил, эрчим хүч, орон сууц, хот байгуулалтын төслүүдийг Олон Улсын хөрөнгө оруулагчдад мэргэжлийн түвшинд танилцуулах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан төсвийн бус эх үүсвэр бүрдүүлэх, бонд болон бусад санхүүгийн хэрэгслийн үнэлгээний чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалтын мэргэжлийн шийдэл боловсруулах, Олон Улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа үе шаттайгаар ахиулах, төсвийн бус эх үүсвэр татах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.