ХЯТАДЫН АРДЫН БАНК ЮАНИЙН ДУНДАЖ ХАНШИЙГ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ СУЛРУУЛАН ТОГТООЛОО.

ХЯТАДЫН АРДЫН БАНК ЮАНИЙН ДУНДАЖ ХАНШИЙГ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ СУЛРУУЛАН ТОГТООЛОО.



🇨🇳 Хятадын Ардын Банк 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ам.долларын эсрэг юанийн дундаж ханшийг 1 ам.доллар = 6.8195 юань болгон тогтоож, өмнөх өдрөөс сулрууллаа. Энэ нь тус банк юанийн дундаж ханшийг гурав дахь өдрөө дараалан сулруулан тогтоосон үзүүлэлт юм.
🔹 Олон Улсын зах зээлд юанийн ханшийн хөдөлгөөн анхаарал татаж буй энэ үед Европын Төв Банкны Ерөнхийлөгч Кристин Лагард Хятадын юанийн үнэлгээний асуудлыг Олон Улсын удирдагчдын түвшинд хэлэлцэх шаардлагатай гэж мэдэгдсэн нь валютын бодлогын чиг хандлагад нэмэлт анхаарал төвлөрүүлж байна.
📊 Хэдийгээр энэ онд юань ам.долларын эсрэг тодорхой хэмжээнд чангарсан ч Хятадын төв банк ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлж, бодлогын тохируулгыг үе шаттай хэрэгжүүлж байгаа нь бүс нутгийн санхүүгийн зах зээлд чухал дохио болж байна.
🇲🇳Монгол Улсын хувьд Хятад улс нь худалдаа, уул уурхайн экспортын гол түнш тул юанийн ханшийн өөрчлөлт нь экспортын орлого, төлбөр тооцоо, төгрөгийн ханш болон хөрөнгө оруулалтын орчны хүлээлтэд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх бүс нутгийн эдийн засаг, валютын бодлогын өөрчлөлтүүдийг тогтмол ажиглан, зах зээлийн мэдээллийг хөрөнгө оруулагчид, түнш байгууллагуудад цаг тухайд нь хүргэн ажиллаж байна.

Эх сурвалж: South China Morning Post