ДЦС-5 ТӨСЛИЙН УУРЫН ТУРБИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

ДЦС-5 ТӨСЛИЙН УУРЫН ТУРБИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн үндсэн тоноглолын үйлдвэрлэлийн явцтай танилцах ажлын хүрээнд БНХАУ-ын Сичуан мужийн Дэян хот дахь “Dongfang Electric Corporation”-ийн үйлдвэрлэлийн баазад ажиллалаа.

✅ Томилолтын үеэр ДЦС-5 төслийн уурын турбины зураг төсөл, үйлдвэрлэлийн бэлтгэл, үйлдвэрийн технологийн хүчин чадал, туршилт тохируулгын явц болон том оврын эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх нөхцөлтэй газар дээр нь танилцсан байна.

🔹 “Dongfang Electric Corporation” нь 1958 онд байгуулагдсан, эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр 60 гаруй жилийн туршлагатай бөгөөд таван тивийн 110 гаруй улс, бүс нутагт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлдэг Олон Улсын үйлдвэрлэгч юм.

✅ ДЦС-5 төслийн үндсэн тоноглолын үйлдвэрлэлийн явцыг газар дээр нь хянаж, холбогдох талуудтай техникийн мэдээлэл солилцсон нь төслийн хэрэгжилтийг хугацаанд нь урагшлуулах, тоног төхөөрөмжийн чанар, нийлүүлэлтийн бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

🇲🇳✅ ДЦС-5 төслийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн бондын 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн бөгөөд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын оролцоог хэрэгжүүлэх, төслийн санхүүжилтийн зохион байгуулалтыг хангах чиглэлээр ажиллаж байна.