ГАРААНЫ БИЗНЕС, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

ГАРААНЫ БИЗНЕС, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, Нийслэлийн Бизнес, Инновацийн газар болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран хэрэгжүүлсэн “Гарааны бизнес, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтаар дэмжих хөтөлбөр”-ийн хаалтын арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.

✅ Хөтөлбөрийн хүрээнд гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж, хөрөнгө оруулалт татах бэлтгэл, санхүүгийн төлөвлөлт, бизнесийн үнэлгээ, засаглал, тайлагналын чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн юм.

✅ Арга хэмжээний үеэр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн цаашид хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, сонгон шалгаруулалтын шаардлага, бүрдүүлэх материал болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үе шатыг оролцогчдод танилцууллаа.

🔹 Хөтөлбөрийн дараагийн шатанд 2026 оны 08 дугаар сард шаардлагатай баримт материалыг бүрдүүлж, 09–10 дугаар сард хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээг хийхээр төлөвлөсөн. Улмаар 2026 оны 11 дүгээр сард хөрөнгө оруулалтын олголтыг хэрэгжүүлж, 12 дугаар сард хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах юм.

🎓 Хөтөлбөрийг амжилттай төгссөн байгууллагуудад сертификат гардуулж, цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх талаар санал солилцсоноор арга хэмжээ өндөрлөлөө.

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн Гарааны Бизнесийг Дэмжих Сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжилт татахад бэлтгэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.