ДЦС-5 ТӨСЛИЙН ГЕНЕРАТОРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

ДЦС-5 ТӨСЛИЙН ГЕНЕРАТОРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Эрчим хүчний яам, “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ, “Улаанбаатар ДЦС-5” ХХК болон холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт БНХАУ-ын Сичуан мужийн Дэян хотод байрлах Dongfang Electric Machinery компанийн генераторын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

✅ Тус үйлдвэрт ДЦС-5 төслийн хүрээнд суурилуулах тус бүр 150 МВт хүчин чадалтай, 15.75 кВ хүчдэлтэй, 3000 эрг/мин үзүүлэлт бүхий QF-150-2-15.75 маркийн хоёр генераторын зураг төсөл, үйлдвэрлэл, материал татан авалт болон нийлүүлэлтийн явцыг танилцуулсан байна.

🔹 Уулзалтаар генераторын зураг төслийн гүйцэтгэл 100 хувь, шаардлагатай бараа материалын захиалга 100 хувь хангагдсан бөгөөд зарим эд ангийн үйлдвэрлэл эхэлж, нийт ажлын гүйцэтгэл 31 хувьд хүрсэн талаар мэдээлэв. Мөн I блокийн генераторыг 2027 оны 05 дугаар сарын 20-нд, II блокийн генераторыг 2027 оны 06 дугаар сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

✅ ДЦС-5 төсөл нь Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой төсөл бөгөөд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын оролцоог хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.