ШИЛЖИН СУУРЬШИГЧ ӨРХҮҮДЭД ЧИГЛЭСЭН НОГООН ШИЙДЭЛ, ДАХИН АШИГЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага /IOM/-ын Монгол дахь төлөөлөлтэй уулзалт хийж, Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч буй шилжин суурьшигч өрх, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоонд тулгуурласан ногоон шийдэл, дахин ашиглалт, дахин боловсруулах чиглэлийн төслийн саналуудын талаар санал солилцлоо.
✅ Уулзалтаар гэр хорооллын орчинд үүсэж буй органик хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бордоо болгон дахин ашиглах, өрхийн болон олон нийтийн ногоон байгууламжид хэрэглэх, мөн засвар, дахин ашиглалт, дахин худалдаанд суурилсан бичил бизнесийг дэмжих боломжуудыг хэлэлцэв.
✅ Төслийн саналуудын хүрээнд шилжин суурьшигч эмэгтэйчүүд, залуучуудыг засвар, цэвэрлэгээ, маркетинг, бизнес төлөвлөлт, материал дахин ашиглах чиглэлээр сургах, олон нийтийн бүлгүүд болон бичил бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор ногоон ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийг ярилцлаа.
✅ Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын дулаан, цэвэр агаарын шийдэлд шаардлагатай судалгаа, нотолгооны сан бүрдүүлэх, өрхийн дулааны хэрэглээ, агаарын бохирдол, хэрэгжиж буй ногоон шийдлүүдийн үр нөлөөг харьцуулан үнэлэх, цаашид хэрэгжүүлэх боломжтой шийдлийн зөвлөмж боловсруулах чиглэлийг онцоллоо.
🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн ногоон хөгжил, байгаль орчин, нийгэм, засаглалын зорилтуудтай уялдсан төсөл, хөтөлбөрүүдэд Олон Улсын байгууллагын хамтын ажиллагаа, төсвийн бус санхүүжилтийн боломжийг татах чиглэлээр ажиллаж байна.