НАЛАЙХ ДҮҮРЭГТ 79 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ 79 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ.


🇲🇳 Налайх дүүрэгт 79 МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төслийн барилгын суурь тавих ёслол өнөөдөр зохион байгуулагдлаа.
✅ Улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих тус төсөл нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бөгөөд 7,900 өрх болон 13-19 мянган айлын орон сууцны барилгыг төвлөрсөн дулаан хангамжаар хангах боломжийг бүрдүүлнэ.
✅ Төслийн хүрээнд 1.4 км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн байна.
✅ Шинэ дулааны станц ашиглалтад орсноор орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж, Налайх дүүргийн орон сууцжуулалт, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
✅ Мөн тус дүүргийг аялал жуулчлал, аж үйлдвэр, логистик, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөлттэй уялдан, дулааны шинэ эх үүсвэр нь хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэл, үйлчилгээний бүсүүдийг хөгжүүлэх суурь дэд бүтэц болох юм.
/Эх сурвалж: news.mn/
🇲🇳✅  “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн шийдэл боловсруулах чиг үүргийн хүрээнд ДЦС-5, Бөөрөлжүүт зэрэг эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтэд оролцож, Нийслэлийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, найдвартай хангамжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.