СИНГАПУРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН МОНГОЛД ОФФИСОО НЭЭХЭЭР БОЛЛОО.

СИНГАПУРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН МОНГОЛД ОФФИСОО НЭЭХЭЭР БОЛЛОО.

 

🇲🇳🇸🇬 65 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг Олон Улсын санхүү, хөрөнгө оруулалтын томоохон групп болох "Phillip Capital" Монгол Улсад оффисоо нээхээр боллоо.
✅ Энэ нь Монгол Улсын хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарт Олон Улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг татах, мөн дотоодын зах зээлийг Олон Улсын жишигт ойртуулахад чухал ач холбогдолтой үйл явдал юм.

🇸🇬✅” Phillip Capital” зэрэг Олон Улсын хөрөнгө оруулалтын байгууллагууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулснаар хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл нэмэгдэхээс гадна хувийн хэвшил, гарааны бизнес, ногоон хөгжил, дэд бүтэц болон хотын хөгжлийн төслүүдэд төсвийн бус эх үүсвэр татах боломж өргөжих ач холбогдолтой.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Нийслэлийн Гарааны бизнесийг дэмжих сан, Нийслэлийн Ногоон сан, Нийслэлийн Эрсдэлийн удирдлагын сан, Нийслэлийн Хөгжлийн сан зэрэг дөрвөн санг итгэмжлэн удирддаг байгууллагын хувьд Олон Улсын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд урт хугацааны санхүүжилтийн боломж бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.