“ХҮНСНИЙ ХАНГАМЖ ЦОГЦОЛБОР ТӨВ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ ЦОГЦОЛБОР ТӨВ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг ажлын хэсгийн хамт “МБҮ Трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Азжаргал, Төслийн менежер Х.Билигсайхан нартай уулзаж, “Хүнсний хангамж цогцолбор төв” төслийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн боломжийн талаар санал солилцлоо.

✅ Тус төсөл нь Улаанбаатар хотын хүн амыг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, гарал үүсэл тодорхой, чанар, стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр тогтвортой хангах, хүнсний аюулгүй байдлын хяналттай тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм.

✅ Уулзалтын үеэр төслийн хүрээнд Нийслэлийн баруун болон зүүн бүсэд төлөвлөгдсөн мах бэлтгэлийн иж бүрэн систем, хөргүүрийн агуулах, лабораторийн шинжилгээ, хүнсний ногооны зоорь, агуулах, ложистик болон тээвэрлэлтийн дэд бүтцийн шийдлүүдийн талаар мэдээлэл солилцов.

✅ Мөн төслийн цаашдын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэрэгцээ, санхүүжилтийн эх үүсвэр, эдийн засгийн үр ашиг, Нийслэлийн хүнсний хангамжийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцлээ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгө оруулалтын оновчтой бүтэц боловсруулах, төслийн санхүүжилтийн шийдлийг тодорхойлох чиглэлээр холбогдох талуудтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна.