ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД УЛААНБААТАР ХОТЫН ТОМООХОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДТЭЙ ТАНИЛЦЛАА.

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД УЛААНБААТАР ХОТЫН ТОМООХОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДТЭЙ ТАНИЛЦЛАА.

 

🇲🇳 Олон Улсын хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууц, эрчим хүч, дэд бүтэц, авто зам, нийтийн тээврийн томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа.

✅ Үйл ажиллагааг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хэлсэн үгэндээ төр бизнес эрхлэхгүй, харин хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой, таатай орчныг бүрдүүлэх нь нийслэлийн бодлогын гол чиглэл болохыг онцоллоо.

✅ Уулзалтын үеэр дэд төвүүдийг түшиглэсэн орон сууцжуулалт, эрчим хүч, дэд бүтэц, авто зам болон нийтийн тээврийн төслүүдийг холбогдох албаныхан танилцуулж, хөрөнгө оруулалтын боломж, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл өглөө.

✅ Тус арга хэмжээ нь Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдийг Олон Улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах, төсвийн бус санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, Олон Улсын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, төсвийн бус эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр оролцон ажиллаж байна.