БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛД ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРҮҮД ГАРГАЛАА.
Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн ээлжит хуралдаанаар хувийн хэвшлийг дэмжих, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн үйлдвэрлэл болон өгөгдлийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар “ЧөлөөльЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталж, бизнес эрхлэх орчныг хялбаршуулах, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг бууруулах чиглэлд анхаарахаар болов.
Мөн нотариатын үйлчилгээг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой төрлийн үйлчилгээг зайнаас авах боломж бүрдэхээр байна.
Үүнээс гадна мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлэх, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эдгээр шийдвэр нь хөрөнгө оруулалтын орчныг илүү ойлгомжтой, тогтвортой болгох, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, технологид суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.