“LEAD WITH ToC” ӨНДӨР ТҮВШНИЙ НЕТВОРКИНГ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.
Голомт банк болон ToC-оос хамтран зохион байгуулсан “Lead with ToC” өндөр түвшний нетворкинг арга хэмжээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Тус арга хэмжээ Түмэн эх чуулгад зохион байгуулагдаж, төр, санхүү, банк, бизнесийн салбарын удирдлагууд, хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Арга хэмжээний хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдал, эдийн засгийн шинэ үе шат, хамтын манлайлал, бизнесийн байгууллагуудын тогтвортой хөгжлийн замнал, макро эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн төлөвийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хувийн хэвшлийн оролцоо, байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдол, хөрөнгө оруулалтын орчны цаашдын чиг хандлагын талаар салбарын төлөөллүүд мэдээлэл солилцов.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, төсвийн бус эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дотоодын болон Олон Улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй оролцон ажиллаж байна.



