ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА 07 ДУГААР САРЫН 08-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА 07 ДУГААР САРЫН 08-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

 

🇲🇳 Өнөөдөр Монгол Улсын Сангийн яамнаас Засгийн газрын дунд хугацаат дотоод үнэт цаасны арилжааны мэдэгдлийг нийтэллээ.

✅ Тус арилжаа 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин 10:00–11:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

📊Энэ удаагийн арилжаагаар 2 жилийн болон 3 жилийн хугацаатай, купонтой Засгийн газрын дотоод үнэт цаас тус бүр 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэйгээр нийтэд санал болгохоор байна. Нэгж үнэт цаасны нэрлэсэн үнэ 100,000 төгрөг байх бөгөөд арилжаа болон төлбөр тооцоо хийх огноо 2026.07.08 гэж тусгагджээ.

🇲🇳 Засгийн газрын үнэт цаас нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж бүхий санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж олгохын зэрэгцээ дотоодын хөрөнгийн зах зээлийн идэвхжил, төгрөгийн бондын зах зээлийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.

📈📉Дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаасны арилжаа тогтмол зохион байгуулагдах нь иргэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж, цаашид орон нутгийн болон компанийн бондын зах зээлийн хөгжилд суурь нөхцөл бүрдүүлнэ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагын хувьд улсын болон орон нутгийн үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжиж, төсвийн бус эх үүсвэр татах, санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.

📌 Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжүүд үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://shorturl.at/HA1l9