“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖИЙН ТАЛААР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Хосбаяр болон удирдлагын баг Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзаж, “Улаанбаатар трам” төслийн санхүүжилтийн боломж, хөрөнгө оруулалтын бүтэц, төслийн хэрэгжилтийн дараагийн шатны талаар санал солилцлоо.
![]()
Уулзалтад Дэлхийн банкны Дэд бүтэц, тээвэр болон санхүүжилтийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцож, Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмж, хөдөлгөөний ачааллыг бууруулах, тогтвортой хотын тээврийн шийдлийг санхүүгийн хувьд үр ашигтай хэлбэрээр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
![]()
“Улаанбаатар трам” төсөл нь Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, хотын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг илүү хурдан, хүртээмжтэй болгоход чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл юм. Тус төслийг хэрэгжүүлэхэд Олон Улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилтийн оновчтой бүтэц боловсруулах нь чухал ач холбогдолтой.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, Олон Улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

