ФРОНТЕРА КАПИТАЛ ГРУПП ЛИМИТЕД” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ФРОНТЕРА КАПИТАЛ ГРУПП ЛИМИТЕД” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг “Фронтера Капитал Групп Лимитед” компанийн үүсгэн байгуулагч, захирал Dr. Vicente Pons болон "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ачит-Эрдэнэ нартай албан уулзалт хийлээ.

✅ Уулзалтаар талууд компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын туршлага, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцож ирсэн байдал болон цаашид хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар санал солилцов.

✅ “Фронтера Капитал Групп Лимитед” компани нь 2020 оноос Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг дэмжих чиглэлээр анхаарч, төгрөгөөр нэрлэсэн үнэт цаас гаргах болон урт хугацааны хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай. Мөн 2021 оноос хойш Монгол Улсад 707 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар танилцууллаа.

✅ Тус компани өнөөдрийг хүртэл засгийн газар, төрийн агентлаг болон хувийн хэвшлийн байгууллагуудтай ам.доллар болон тухайн улсын валютаар нийт 1.5 тэрбум ам.доллароос давсан хэлцэл хийж байсан туршлагатай бөгөөд Олон Улсын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр татах, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах, Олон Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үе шаттай ажиллаж байна.