ХҮННҮ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЛИЙН ТАЛААР АХИСАН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг ажлын хэсгийн хамт “Хүннү хотын хөгжлийн корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гүнболд болон холбогдох төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар Хүннү хотын хөгжлийн өнөөгийн явц, хэрэгжиж буй ажлууд, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний талаар санал солилцов.
Талууд шинэ суурьшлын бүсийн хөгжлийг эрчимжүүлэхэд инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, ус хангамжийн дэд бүтцийг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.
Энэ хүрээнд бонд босгох боломж, хөрөнгө оруулалтын бүтэц, төслийн орлогын урсгал, эргэн төлөлтийн эх үүсвэр болон эрсдэлийн хуваарилалтын талаар мэргэжлийн түвшинд зөвлөлдлөө.
Цаашид талууд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг нарийвчлан тодорхойлж, санхүүжилтийн хувилбар болон хамтын ажиллагааны дараагийн шатны асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтын менежмент, төсвийн бус эх үүсвэр татах чиглэлээр мэргэжлийн оролцоог ханган ажиллаж байна.



