ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
🇲🇳Төрийн албаны өдрийг тохиолдуулан төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж буй нийт төрийн албан хаагчдад “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс баярын мэнд дэвшүүлье.
✔️Төрийн алба нь улс, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нийтийн эрх ашиг, хууль дээдлэх зарчим, мэргэжлийн ёс зүй, хариуцлагад суурилсан тогтолцоо юм.
🇲🇳Монгол Улсын төрийн албаны залгамж чанар, үнэт зүйл, хариуцлагатай үйл хэргийг эрхэмлэн ажиллаж буй Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ
УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ,
МЕНЕЖМЕНТ ҮЦК ХХК
2026.07.03
#ТөрийнАлбаныӨдөр
#УлаанбаатарХөрөнгөОруулалтМенежментҮЦК
#UBIM