БАГАНУУРЫН НҮҮРС ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.
🇲🇳 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн удирдлагууд Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.
✅ Төслийн хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг хангах хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтойг баталгаажуулсан байна.
✅ Нийт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай тус үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас коксон түлш, 82-84 мянган тонн нүүрсний давирхай, 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
✅ Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоос хангах, импортын хагас коксыг орлох, агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах, улсын төсвийн зардлыг жил бүр 200 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдэх юм.
🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын шийдэл, санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.