ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь 2026 оны 07 дугаар сарын 06-ны байдлаарх зах зээлийн голлох үзүүлэлтийг нэгтгэн хүргэж байна.

✅ Макро үзүүлэлтээр бодлогын хүү 12.0 хувь, улсын инфляц 11.2 хувь, нийслэлийн инфляц 11.0 хувьтай байна.

✅ Монголбанкны ханшаар ам.доллар 3,581.94 төгрөг, евро 4,102.57 төгрөг, юань 528.23 төгрөгтэй тэнцэж байна.

✅ Түүхий эдийн зах зээлд алт 4,187.30 ам.доллар/унц, Brent газрын тос 71.94 ам.доллар/баррель, зэс 622.40 цент/фунт ханштай байна.

✅ Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар нийт үнийн дүн 787.69 сая төгрөгт хүрч, TOP-20 индекс 51,773.38 нэгж болж 0.53 хувиар буурлаа.

✅ Идэвхтэй арилжаагаар MGLA тоо ширхэгээр, INV үнийн дүнгээр тэргүүлсэн бол MDR 14.67 хувиар өссөн үзүүлэлттэй байна.