ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АНГЛИ ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ЦАХИМ СОРИЛ ӨНӨӨДӨР ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох цахим сорил 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07:00–23:59 цагийн хооронд орон даяар зохион байгуулагдана.
Энэхүү сорил нь төрийн албан хаагчдын гадаад хэлний чадамжийг бодитой үнэлэх, цаашдын сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, төрийн байгууллагын хүний нөөцийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, цахим орчинд ажиллах чадамжийг нэмэгдүүлэхийг байгууллагын хүний нөөцийн хөгжлийн нэг чухал чиглэл болгон ажиллаж байна.
“ХНУМТ” системд бүртгэлтэй төрийн албан хаагчид Төрийн албан хаагчийн порталаар нэвтэрч, заасан хугацаанд сорилдоо хамрагдана уу.
ТАХ-ийн порталд нэвтрэх холбоос:
Дэлгэрэнгүй мэдээлэл: