“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСЭД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ЗАР НИЙТЛЭГДЛЭЭ.

“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСЭД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ЗАР НИЙТЛЭГДЛЭЭ.

 

🇲🇳 Нийслэлийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Агро-сити эдийн засгийн тусгай бүс” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмж баталсан.

✅ Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/28 дугаар тогтоолоор тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг нээсэн юм.

✅ Энэ хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд хүнсний нарийн ногооны хүлэмж байгуулах төслийн урьдчилсан зарыг нийтэлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг тандан судлах, төсөл хэрэгжүүлэх боломжит түншүүдийг тодорхойлох ажлыг эхлүүллээ.

📊 Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн нарийн ногоо, жимс жимсгэнэ, мөөгний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах, импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болгох, орчин үеийн хүлэмжийн технологийг нэвтрүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой.

✅ Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийн байгууллагууд газар ашиглалт, хүлэмжийн хэмжээ, технологийн шийдэл, дэд бүтэц, хэрэгжүүлэх хугацаа, ажиллах зарчим болон бусад саналаа тусган ирүүлэх боломжтой.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тус төслийн хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлын хүрээнд “Агро сити хөгжлийн сан” хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

📊✅ Тус сангаар дамжуулан төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр татах, Олон Улсын болон дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төслийн санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын зохион байгуулалтыг үе шаттайгаар бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

📅 Санал хүлээн авах хугацаа:

2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл

📍 Газрын байршил:

https://maps.app.goo.gl/iHvjZTUnxbjGPBwu6

🌐 Дэлгэрэнгүй мэдээлэл:

www.agrocity.gov.mn

https://khural.ulaanbaatar.mn/law

#UBIM

#АгроСити

#ТөрХувийнХэвшлийнТүншлэл