UNCCD COP17 ЭХЛЭХЭД 41 ХОНОГ ҮЛДЛЭЭ

UNCCD COP17 ЭХЛЭХЭД 41 ХОНОГ ҮЛДЛЭЭ

 

🇲🇳 Эх байгалиа сэргээх, газар нутгаа хайрлан хамгаалах зорилгын дор 197 улс орон нэгдсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/ тун удахгүй Монгол Улсад зохион байгуулагдана.

✅ Тус хурал нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Олон Улсын бодлого, хамтын ажиллагаа, тогтвортой санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

✅ Монгол Улс энэхүү томоохон хурлыг эх орондоо зохион байгуулснаар байгаль орчны сэргэлт, ногоон хөгжил, тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр Олон Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна.

✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь COP17-ийн хүрээнд:

✅ Сэргээгдэх эрчим хүч

✅ Ногоон эдийн засгийн шилжилт

✅ Бүс нутгийн хөгжлийн төслүүдийг дэмжих чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

🌐 Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас авна уу:

https://unccdcop17.org/