ДОЛОО ХОНОГИЙН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД:

ДОЛОО ХОНОГИЙН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД:

 

🇲🇳2026 оны 07 дугаар сарын 08-ны байдлаар дотоод болон гадаад зах зээлд хөрөнгийн зах зээл, түүхий эдийн үнэ, томоохон төслийн хэлэлцээр, хууль эрх зүйн орчинтой холбоотой дараах үйл явдлууд онцлох мэдээлэл боллоо.

✅ Дотоод зах зээлд

2026 оны эхний хагас жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 2025 оны эцэстэй харьцуулахад 1.2 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өссөн байна.

✅ Мөн “Баянтээг” ХК /BTG/ нэгж хувьцаанд дахин 3,960 төгрөгийн ногдол ашиг тараахаар зарласнаар 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд нийт 7,920 төгрөгийн ногдол ашиг олгохоор болж, ногдол ашгийн өгөөж 15–17 хувьд хүрчээ.

📊Гадаад зах зээлд

АНУ-ын топ 30 компанийг багтаадаг Dow Jones /DJIA/ индекс түүхэн дээд түвшиндээ хүрсэн бол ОХУ-ын шатахууны нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдал бүс нутгийн зах зээлд тодорхой эрсдэл үүсгэж байна.

➡️Уг нөхцөл байдал Монгол Улсад шууд хамаарахгүй боловч наадмын дараа буюу 07 дугаар сарын 20-ны өдөр шатахууны үнийн асуудлыг хэлэлцэхээр болсон нь зах зээлийн анхаарал татсан сэдэв боллоо.

✅ Оюутолгойн хэлэлцээр

Өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн хэлэлцээр олон нийтийн анхаарлын төвд орлоо. Монгол Улс тус төслөөс ногдол ашиг, мөн АМНАТ болон бусад татварын орлого авах боломжтой.

✅ Хэлэлцээрийн хүрээнд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгон бууруулж, менежментийн үйлчилгээний зардлыг 50 хувиар бууруулсан талаар мэдээлэгдсэн. Үүнтэй зэрэгцэн зэсийн үнэ түүхэн дээд түвшинд арилжаалагдаж байгаа нь Оюутолгойн орлогын боломжийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.

✅ Хууль, эрх зүйн орчинд

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарт хамаарах хэд хэдэн зохицуулалт тусгагдлаа.

➡️Тухайлбал, гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломж нээгдэж, үнэт цаасны арилжааны ашгийн татварын хөнгөлөлтийн хугацааг 2034 он хүртэл сунгасан байна. Мөн ББСБ, ҮЦК зэрэг санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүдийн хүүгийн орлогод 5 хувийн татварын зохицуулалт үйлчлэх нөхцөл бүрдэж байна.

✅ Эдгээр үйл явдал нь Монгол Улсын хөрөнгийн зах зээл, санхүүжилтийн орчин, хөрөнгө оруулагчдын идэвх, томоохон төслүүдийн өгөөжид нөлөөлөхүйц чухал мэдээллүүд болж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн орчны өөрчлөлт, санхүүжилтийн шинэ боломжуудыг анхааран ажиллаж байна.