ОРЧНЫ 50 МЕТР ХҮРТЭЛХ ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖАА НЭМЭГДҮҮЛЬЕ

ОРЧНЫ 50 МЕТР ХҮРТЭЛХ ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖАА НЭМЭГДҮҮЛЬЕ

 

🇲🇳 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан орчны тохижилт, цэвэрлэгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх уриалга гаргасан билээ.

✅ Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойролцоох 50 метр хүртэлх гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ, ногоон байгууламжийг сайжруулахад идэвхтэй оролцохыг уриалж байна.

✅ НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах ажлуудад анхаарч ажиллах шаардлагатай. Үүнд:

✅ Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх

✅ Орчны цэвэрлэгээ, арчилгааг тогтмол хийх

✅ Хог хаягдлаа ангилан ялгаж, зөв хаях

✅ Нийтийн эзэмшлийн талбай, сандал, гэрэлтүүлэг, тохижилтыг хамгаалах

✅ Цэвэр, аюулгүй, ая тухтай орчныг хамтдаа бүрдүүлэх

Цэвэр, ногоон, ая тухтай орчин нь иргэдийн эрүүл амьдралын чанарт шууд нөлөөлөхөөс гадна нийслэлийн өнгө үзэмж, нийтийн соёл, орчны аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлийн ногоон хөгжил, орчны тохижилт, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжиж буй ажлуудыг дэмжин, олон нийтэд эерэг дадал, хариуцлагатай оролцоог уриалж байна.

Цэвэр орчин – Эрүүл амьдрал – Сайхан ирээдүй