ЯАРМАГААС ӨНӨР ХОРООЛОЛ ЧИГЛЭЛИЙН ДҮҮЖИН ТЭЭВРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй Яармаг–Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд дүүжин тээврийн шугам, тулгуур байгууламж, станцын барилга угсралт болон холбогдох инженерийн ажлууд үе шаттай хийгдэж байна.
Тус чиглэлийн дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг, Нисэх, Өнөр хороолол орчмын зорчих хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Туршилтын зорчилтыг ирэх 9 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлийн дэд бүтэц, нийтийн тээврийн төслүүдийг төсвийн бус эх үүсвэр, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан ажиллаж байна.