СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖИЙН ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖИЙН ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн удирдлагын багийн хамт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

✅ Уулзалтаар Төв аймгийн Баянчандмань суманд хэрэгжих нарны цахилгаан станц болон батерейн эрчим хүч хадгалах систем бүхий сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

✅ Тус төсөл нь жилд ойролцоогоор 37.1 ГВт·ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, 20,000 орчим айл өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадалтай бөгөөд эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг дэмжих, байгаль орчинд ээлтэй шийдлийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

✅ Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр жил бүр ойролцоогоор 29,492 тонн CO₂ ялгарлыг бууруулах боломжтой бөгөөд ногоон хөгжил, цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих чухал төсөлд тооцогдож байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлд хэрэгжих ногоон хөгжил, дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалтын боломжийг судлах, төсвийн бус эх үүсвэр татах, дотоодын болон Олон Улсын түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.