ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ - DASHBOARD
🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагууд, судлаачид болон ажиглагчдад зориулсан эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн мэдээллийн "Dashboard"-ийг хөгжүүлэн ажиллаж байна.
✅ Тус "Dashboard" нь Монгол Улсын болон Олон Улсын санхүү, хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэн, бодит цагийн горимд хянах боломжийг бүрдүүлсэн мэдээллийн нэгдсэн платформ юм.
"Dashboard"-д дараах мэдээллийг багтаасан болно.
📈 Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээлэл
🌍 Дэлхийн хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд
💱 Монголбанкны зарласан валютын ханш
🪙 Алт, мөнгө, газрын тос, нүүрс зэрэг түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ
📊 Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
📰 Дотоод, гадаадын эдийн засаг, санхүүгийн онцлох мэдээлэл
⚡ Зах зээлийн мэдээллийн бодит цагийн шинэчлэлт
Энэхүү платформ нь зах зээлийн мэдээллийг нэг дороос шуурхай авах, хөрөнгө оруулалт болон санхүүгийн шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг хүртээмжтэй ашиглах боломжийг бүрдүүлж байна.
🌐 Dashboard:
https://ubim2medee.netlify.app/
#UBIM #ХөрөнгийнЗахЗээл #Dashboard