МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 53.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 53.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.


🇲🇳 Үндэсний статистикийн хорооноос гаргасан урьдчилсан гүйцэтгэлийн мэдээллээр 2026 оны 6 дугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
✅ Энэхүү өсөлтөд:
•Төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3%)
•Төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3%)
•Валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4%)
тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
📊 Мөн 2026 оны 6 дугаар сарын байдлаар:
•Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл – 49.3 их наяд төгрөг
•Чанаргүй зээл – 2.5 их наяд төгрөг
•Анхаарал хандуулах зээл – 1.2 их наяд төгрөг
💱 2026 оны 6 дугаар сарын валютын сарын дундаж ханш:
•1 ам.доллар – 3,576.65 төгрөг
•1 евро – 4,117.99 төгрөг
•1 юань – 527.86 төгрөг
•1 рубль – 48.40 төгрөг
(Эх сурвалж: ҮСХ
Дэлгэрэнгүй: https://www.1212.mn/mn/dissemination/102923031)
📈 Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь банкны хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нэмэгдэж, эдийн засаг дахь мөнгөн хөрөнгийн эргэлт тэлж буйг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн нэг юм.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээлийн чиг хандлагыг үнэлэхэд ач холбогдолтой макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг тогтмол нэгтгэн хүргэж, хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагууд болон зах зээлийн оролцогчдын мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжин ажиллаж байна.