МОНГОЛБАНК 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА.
🇲🇳 Монголбанк 2026 оны 6 дугаар сарын Мөнгөний бодлогын тайлангаа нийтэлж, мөнгөний бодлогын шийдвэрийн үндэслэл, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, дунд хугацааны төлөвийг танилцууллаа.
📌 Тайлангийн онцлох мэдээлэл:
✅ Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12.0 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав.
📈 Инфляц сүүлийн саруудад мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр нэмэгдсэн ч шинэ үнийн шок үүсэхгүй тохиолдолд 2026 оны хоёрдугаар хагаст аажмаар саарч, 2027 оноос зорилтот түвшинд тогтворжих төлөвтэй байна.
📊 Нүүрсний экспорт, зэс, алтны олборлолт болон томоохон бүтээн байгуулалтын төслүүд эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэн дэмжихээр байгаа бол геополитикийн тодорхой бус байдал, шатахууны үнийн хэлбэлзэл, төсвийн бодлого нь эдийн засгийн гол эрсдэл хэвээр байгааг онцолжээ.
✅Энэхүү тайлан нь мөнгөний бодлого, макро эдийн засгийн төлөв, зах зээлийн эрсдэлийг үнэлэхэд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид болон санхүүгийн зах зээлийн оролцогчдод чухал мэдээллийн эх сурвалж болдог билээ.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ макро эдийн засгийн орчин, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийг тогтмол харгалзан ажиллаж байна.
📱 Дэлгэрэнгүй тайлан: https://www.mongolbank.mn/mn/r/12562