“ТУУЛ-1” КОЛЛЕКТОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Улаанбаатар хотын стратегийн ач холбогдол бүхий инженерийн дэд бүтцийн төсөл болох “Туул-1” коллектор-ын IV хэсгийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл нийт 30.4 км үргэлжлэх энэхүү коллектор нь Улаанбаатар хотын ариутгах татуургын үндсэн цуглуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлж, Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт зэрэг бүсийн бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Төслийн III, IV хэсгийн 10.4 км шугамын угсралтыг бүрэн дуусгаснаар ариутгах татуургын гол шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, 300 мянган өрхийг төвлөрсөн ариутгах татуургын системд шинээр холбох боломж бүрдэх юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд “Туул-1” коллектор зэрэг инженерийн дэд бүтцийн төслүүд нь хотын тогтвортой хөгжил, шинэ орон сууцны хороолол, бүтээн байгуулалтын суурь нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.