“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН 12 ДАВХРЫН 20 БЛОК БАРИЛГЫН КАРКАЗЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА.

“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН 12 ДАВХРЫН 20 БЛОК БАРИЛГЫН КАРКАЗЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА.


🇲🇳 Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд баригдах 113 блок орон сууцны барилгаас 12 давхар бүхий 20 блок барилгын үндсэн карказ, төмөр бетон хийцийн ажил бүрэн дуусаж, өрлөг, инженерийн шугам сүлжээний угсралт, дотор заслын бэлтгэл ажлууд эхлээд байна.
✅ Эдгээр 20 блок барилгыг 2027 оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
🏗️ Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 1,474 инженер, техникийн ажилтан, 60 орчим тусгай зориулалтын техник ажиллаж, суурийн ажил, төмөр бетон хийцийн угсралт, карказын босголтыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
🌿 “Сэлбэ 20 минутын хот” төсөл нь орон сууц барихаас гадна сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, оффис, спорт, соёл, амралт, ногоон байгууламжийг нэг дор төлөвлөсөн, иргэд өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээндээ богино хугацаанд хүрэх боломжтой иж бүрэн хот байгуулалтын жишгийг бүрдүүлэх зорилготой төсөл юм.
🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслүүдийн хөрөнгө оруулалтын менежмент, санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байна.