ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 69 ХУВИАР ӨСЧЭЭ.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 69 ХУВИАР ӨСЧЭЭ.

 

🇲🇳 Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр 2026 оны эхний хагас жилийн байдлаар Монголын үнэт цаасны зах зээлд 348.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж, өмнөх оны мөн үеэс 69 хувиар, 2022 оны мөн үеэс 2.9 дахин өссөн үзүүлэлттэй байна.

✅ Нийт арилжааны бүтцэд:

•28.0%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ),
•22.9%-ийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх,
•19.7%-ийг хувьцаа,
•17.2%-ийг Засгийн газрын дотоод үнэт цаас,
•12.2%-ийг компанийн бондын арилжаа тус тус бүрдүүлжээ.

📈 Үнэт цаасны зах зээлд нийт 641 зохицуулалттай этгээд үйл ажиллагаа явуулж байгаагаас 52 үнэт цаасны компани, 48 хувийн хөрөнгө оруулалтын сан, 38 хөрөнгө оруулалтын менежментийн компани зэрэг мэргэжлийн оролцогчид хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

🏆 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт – 2025” үнэлгээгээр хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын ангилалд 94.4 хувийн үнэлгээ авч, салбартаа 2 дугаар байрт эрэмбэлэгдсэн бөгөөд сайн засаглал, ил тод байдал, тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр үндэсний болон Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

#UBIM #ХөрөнгийнЗахЗээл #ҮнэтЦаас #КомпанийнЗасаглал #ХөрөнгөОруулалт