ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ (IFC)-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ (IFC)-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн удирдлагын багийн хамт Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Мэтью Ле Блан болон Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Ч.Бурмаа нартай албан уулзалт хийлээ.

✅ Уулзалтаар Нийслэлд хэрэгжүүлж буй томоохон хөгжлийн төслүүд, хөрөнгө оруулалтын боломж, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр санал солилцож, хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.

🌍 IFC нь Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалт, санхүүжилт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Олон Улсын санхүүгийн байгууллага юм.

🤝 Талууд Нийслэлийн тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг Олон Улсын хөрөнгө оруулагчдад таниулах, тогтвортой санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.


 🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд Олон Улсын хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг татах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

#UBIM #IFC #ХөрөнгөОруулалт #ТогтвортойСанхүүжилт #WorldBankGroup