ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 85 ХУВЬД ХҮРЧ, ЕСДҮГЭЭР САРД ТУРШИЛТ ЭХЭЛНЭ.
🇲🇳 Нийслэлийн Хархорин зах–Яармаг чиглэлийн дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. ✅Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр төслийн G1 буудлын барилгын ажлын явцтай танилцлаа.
✅ Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй төслийн хүрээнд 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж, G1 болон G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
🚠 Дүүжин тээврийн системийг 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс туршиж эхлэх бөгөөд 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд улсын комисс ажиллахаар төлөвлөжээ.
📌 Төсөл ашиглалтад орсноор:
✔️Яармаг–Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломж бүрдэнэ.
✔️98 кабин иргэдэд үйлчлэх бөгөөд нэг кабин 10 зорчигч, 800 кг хүртэлх даацтай.
✔️Цахилгаан тасарсан үед автоматаар ажиллах нөөц генератор болон онцгой нөхцөлд бүх кабиныг аюулгүй буулгах хамгаалалтын системтэйгээр ашиглалтад орно.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй холбож, хэрэгжилтийг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшил болон Олон Улсын түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
#UBIM #ДүүжинТээвэр #НийтийнТээвэр