БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ 300 МВТ ХҮЧИН ЧАДЛААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ 300 МВТ ХҮЧИН ЧАДЛААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ 300 МВТ ХҮЧИН ЧАДЛААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хэрэгжүүлсэн стратегийн төсөл болох Бөөрөлжүүт цахилгаан станцын хоёрдугаар блок (150 МВт) ашиглалтад орж, 2025 оны 10-р сарын 18-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхэллээ.

🇲🇳Энэхүү станцын эхний блок (150 МВт) 2024 оны 12-р сарын 26-нд ашиглалтад орсон бол

хоёрдугаар блок төлөвлөснөөс нэг сар гаруйн өмнө амжилттай дууссан нь Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон түүхэн үйл явдал боллоо.

💡 Нийт 300 МВт хүчин чадлаар ажиллаж буй Бөөрөлжүүт цахилгаан станц нь улсын хэмжээнд 963,000 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах чадалтай бөгөөд

эрчим хүчний хязгаарлалтыг бууруулж, төвийн бүсийн ачааллыг тэнцвэржүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангах, нийслэл болон бүс нутгийн эдийн засгийн шинэ сэргэлтэд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.