"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХКСЭЛЭНГЭ АЙМАГ, ОРХОН СУМ
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Баасансүрэн, ИТХ-ын дарга Д.Лхагвадорж нар зочилж, “ЭКО ОРХОН – 2035” хөгжлийн стратеги, хамтын ажиллагааны төслөө танилцууллаа.
Тус уулзалтаар орон нутгийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чиглэл, дэд бүтцийн төсөл, ажлын байр нэмэгдүүлэх бодит боломжуудыг талууд ярилцаж, цаашид хэрэгжүүлэх түншлэл, хөрөнгө оруулалтын загварыг тодорхойллоо.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь орон нутгийн эдийн засгийн шинэ сэргэлтийг дэмжих, “Эко Орхон” төслийг нийслэлийн хөрөнгө оруулалтын платформоор холбох, хамтын хөгжлийн шинэ загварыг бий болгох зорилт тавин ажиллаж байна.
