UNCCD COP17-ЫН СЭДЭВЧИЛСЭН ӨДРҮҮД ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ОНЦОЛНО.

UNCCD COP17-ЫН СЭДЭВЧИЛСЭН ӨДРҮҮД ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ОНЦОЛНО.

 

🇲🇳 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд тогтвортой хөгжлийн тэргүүлэх асуудлуудыг хэлэлцэх сэдэвчилсэн өдрүүд зохион байгуулагдана.

🌱 Наймдугаар сарын 24 – Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрнө.

💧 Наймдугаар сарын 25 – Усны өдөр (Water Day)-өөр усны нөөцийн тогтвортой менежмент, усны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох усны дэд бүтцийн шийдлүүдийг хэлэлцэнэ.

🌾 Наймдугаар сарын 26 – Газар ба хүн төвт өдөр (Land & People Day)-ийн хүрээнд газрын доройтол, тогтвортой газрын менежмент, орон нутгийн иргэдийн оролцоо болон байгальд суурилсан хөгжлийн бодлогыг онцолно.

🌿 Наймдугаар сарын 27 – Хүнсний систем ба хөрсний эрүүл мэндийн өдөр (Food Systems & Soil Health Day) нь хүнсний тогтолцооны тогтвортой байдал, хөрсний эрүүл мэнд, уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуйн асуудлыг хэлэлцэхэд чиглэнэ.

📈 Эдгээр сэдэвчилсэн өдрүүд нь тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хөгжлийн сангуудын үүргийг тодорхойлохын зэрэгцээ төр, хувийн хэвшил, Олон Улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг бүрдүүлэх ач холбогдолтой.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалт татах, тогтвортой санхүүжилтийн бүтэц хөгжүүлэх, Олон Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.