"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК МҮХАҮТ-ЫН “БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ” НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

 

✅🇲🇳"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) дэргэдэх

“Бизнес Эрхлэгч Залуучуудын Зөвлөл” нар хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар:

✅🇲🇳Нийслэлийн шинэ үеийн бизнес экосистем, хөрөнгө оруулалтын орчныг өргөжүүлэх, залуу бизнес эрхлэгчдийн инновац, ногоон төслүүдийг дэмжих, хот-бизнес–хөрөнгө оруулалтын уялдааг сайжруулах чиглэлд санал солилцлоо.

💡 "Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн зүгээс стратеги төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн туршлагыг хуваалцсан бол, МҮХАҮТ-ын Залуучуудын зөвлөлөөс залуучуудын бизнесийн санаачилга, түншлэлийн сүлжээ бий болгох боломжийг онцоллоо.

♻️Уулзалт нь Нийслэлийн инновац, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, залуу бизнес эрхлэгчдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх шинэ үеийн хамтын ажиллагааны загвар боллоо.